БНХАУ-ын төрийн далбааг төрийн дуулал эгшиглүүлэн долоо хоног бүр мандуулж байхыг Хонконгийн сургуулиудад Боловсролын газраас нь үүрэг болгосныг “Standard” сонин уламжлав. Энэ нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх, “Нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд өөртөө засах эрхийг нь өргөжүүлсэн, Хятадын засаг захиргааны онцгой тус бүс нутгийн залуу үеийнхний дунд эх оронч боловсролыг бэхжүүлэхэд чиглэжээ.