COVID-19-ийн цар тахал 100 сая гаруй хүнийг ядууралд хүргэж, дөрвөн тэрбум гаруй хүн нийгмийн дэмжлэггүй амьдарч байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОУВС-гийн коронавирусын тахал өвчнөөс ангижрахад зориулсан арга хэмжээний үеэр мэдэгдэв.
“Царт тахал нь 100 сая гаруй хүнийг ядууралд хүргэж, дөрвөн тэрбум гаруй хүн нийгмийн дэмжлэггүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгүй, яаралтай тусламж хэрэгтэй үед ямар ч орлогын хамгаалалтгүй байна" гэж тэрбээр хэлжээ
Түүнчлэн коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг хуваарилах асуудалд эрх тэгш байдал алдагдсаны улмаас олон сая хүн амиа алдаж, олон их наяд доллароор хэмжигдэх эдийн засгийн уналтыг удаашруулж тэр дундаа ядуу буурай орнуудад илүү хүнд цохилт өгөхийгг Гутерреш цохон тэмдэглэв.
Түүний хэлснээр ДНБ-ний өсөлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байгааг судалгаа харуулжээ. "Гэхдээ тооны цаана асар их зөрүү байгаа. Хөгжиж буй олон улс орон, бүс нутаг хөгжлөөс ихээхэн хоцорч байна. Өндөр хөгжилтэй орнууд ДНБ -ийхээ бараг 28 хувийг эдийн засгаа сэргээхэд зориулж байна. Хамгийн буурай хөгжилтэй орнуудын хувьд энэ үзүүлэлт дөнгөж 1.8% байна” гэж НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.
Мөн тэрээр хөгжиж буй орнууд руу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлж, хямралыг даван туулах богино хугацааны болон урт хугацааны нөхөн сэргээх явцад дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.