Өчигдөр буюу пүрэв гарагийн орой /2021.10.08/ Японы Токио хотын ойролцоох Чиба мужид 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Kyodo агентлаг мэдээлэв.
Газар хөдлөлтийн төв цэг Токио хот болон Чиба мужийн хилийн заагт, 80 км гүнд байсныг тогтоожээ.
Газар хөдлөлтийн улмаас төмөр зам, метроны замууд хаагдсан ч цүнами үүсэх аюул үүсээгүйг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
Токио хотын төвийн 250 орчим айлын цахилгаан хангамж түр тасалдсан тухай “Tokyo Power Electric” компани мэдээлжээ.
Мөн тус хотын хэд хэдэн хэсэгт цэвэр усны шугам гэмтсэн байна.
Гамшгийн улмаас 32 хүн бэртэж гэмтжээ.