Ханума нэртэй Пакистан охин өвөрмөц нулимстайгаараа олонд танигджээ. Тэрээр амьдралдаа нэг ч удаа уйлж үзээгүй гэнэ. Ханума өвчин ээрдэггүй бас дуулгавартай хүүхэд байсан учраас эцэг эх нь энэ сонин байдлыг нь анхандаа анзаараагүй аж. Харин арай том болж, тусад орж эхлэх үеэр нь эцэг эх нь түүнийг бусдаас өөр гэдгийг нь ойлгосон байна.
Нэг өдөр Ханума сонгино хэрчиж байтал нүднээс нь нулимс биш харин хатуу үр тариа шиг бөмбөлгүүд унажээ. Хэрэв охины эцэг гоёл чимэглэлийн дархан байгаагүй бол мөн түүний охиныхоо нүднээс гарсан бөмбөлгөөр хийсэн чимэглэлийг эртний эдлэл цуглуулдаг нэгэн худалдаж аваагүй бол хүний бие организмын гоц өвөрмөц байдал Хойд Африкийн тэрхүү нэгэн айлд л үлдэх байсан байх.
Ханума охины нулимс болох тэр бөмбөлгийн гол элемент нь тусгай төрлийн хуванцар бөгөөд үйлдвэрлэх арга нь дэлхийд танигдаагүй байжээ.
Хими, физик, биологи, анагаах ухааны гээд бүх л салбарын эрдэмтэд үүнийг одоо болтол тайлбарлаж чадахгүй байгаа юм.
Хамгийн сонирхолтой Ханумагийн нүднээс тун ховор унах "нулимс" охинд ямар ч төвөг болдоггүй гэнэ. Нулимс нүднээс гарахдаа шингэн байх ч сормуус хүрэх замдаа шууд хатууран нүүрний арьсанд наалдалгүй унадаг аж. Ханума охины хараа муудаагүй, нүд нь өвддөггүй гэнэ.