АНУ цөмийн цэнэгт хошууныхаа тоог аажмаар хорогдуулсаар байгааг Төрийн департаментынх нь статистик мэдээ харуулав. Өнгөрсөн онд АНУ-ын цөмийн цэнэгт хошуу 3750 болжээ. Энэ үзүүлэлт 2019 онд 3805, үүнээс жилийн өмнө 3785 байлаа. Үүнд ашиглалтаас гаргасан болон удахгүй устгах гэж байгаа хошууг оруулаагүй гэнэ. Мөн АНУ-ын эрх баригчид өнгөрсөн онд цөмийн 184 хуучин цэнэгт хошуугаа устгажээ. 2020 он бол ОХУ-тай байгуулсан Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээний ачаар цөмийн цэнэгт хошууны тоо сүүлийн 60 жилд хамгийн доод хэмжээнд байсан жил юм. 1967 онд ЗХУ-тай хийсэн хүйтэн дайны үед АНУ-ын цөмийн цэнэгт хошууны тоо хамгийн их буюу 31 255 байв.