Францын католик шашны сүмүүдийн лам нарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 1950-2000 онд 216 мянган хүүхэд өртжээ. Сүмүүдэд үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан комиссын тайлангаас үзвэл эл үзүүлэлт 330 мянгад хүрч болзошгүй гэнэ. Хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 60 хувь нь одоо ч сэтгэл санааны хямралтай байдаг аж. Энэ нь тэдний гэр бүлийн болон нийгмийн амьдрал, ажилд сөргөөр нөлөөлж байна. 2000 он хүртэл хүчирхийлэлд хохирогсдыг хайхарч, тэдэнд итгэдэггүй, үгийг нь сонсдоггүй байсныг дээрх комиссын тэргүүн тэмдэглэжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Францын хамба лам нар зөвлөлдөж гаргасан тогтоолдоо лам нар хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд сүмүүд хариуцлага тооцоход бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.