АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Си Жинпинтэй Тайванийн талаар ярилцсан гэж мэдэгджээ. Тэрээр АНУ Тайваньтай харилцах тухай хуулиа дагаж мөрдөх бодолтой байгаагаа Хятадын удирдагчид хэлсэн байна. Хятадын Хятадын Агаарын нисэх хүчин Тайваны агаарын бүсэд нэвтэрсэн гэх өдөөн хатгалгын тухай сэтгүүлчдийн асуултад Жо Байден “Би Ситэй (Жинпин) Тайванийн талаар ярьсан. Бид санал нэгтэй байгаа. Бид Тайванийн гэрээг дагаж мөрдөнө. Бид энэ байр суурин дээрээ зогсож байгаа бөгөөд гэрээгээ дагаж мөрдөхөөс өөр зүйл хийх шаардлагагүй гэж би хэллээ " гэжээ.
АНУ-ын 1979 оны хуулинд Тайванд цэргийн тусламж үзүүлэхийн заасан байдаг ч Хятадын нэг улс зарчмыг дэмждэг.