Хаан банк 30 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг болон Багануур, Багахангай дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг хийж буй. Булган аймгийн 12 жилийн гуравдугаар сургуулийн биеийн тамирын талбайд тус талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өглөө. Нээлтийн үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, 12 жилийн гуравдугаар сургуулийн хамт олон, Булган аймаг дахь Хаан банкны салбарын хамт олон оролцлоо.