Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харъяа байгууллагууд ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, авто зам, төмөр замын дагуух зурвас газар, нисэх буудал, усан замын тээврийн зогсоолын орчинг ойжуулах хөдөлгөөнийг эхлүүлж буй талаар мэдэгдэл гаргажээ. Тодруулбал,
- “Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ойролцоох100 км ойн зурвас байгуулах ба улмаар 2030 он гэхэд нийт замын дагуу ойн зурвастай болохоор зорин ажиллана.
- Мөн Монголын авто замчдын холбоо ТББ-аас Хөшигийн хөндий хүртэлх 32 км зам дагуу моджуулах ажлыг хийнэ.
- Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК цар тахлын хүндрэлийг даван гарсны дараагаас эхлэн жил бүр тээвэрлэж буй 500 мянган зорчигчийн тоогоор мод тарихаар болсон.
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2030 он гэхэд одоо ашиглаж буй модон дэрнүүдээ төмөр бетон дэрээр бүрэн сольж, 1100 км төмөр замын дагуу нийт дэр модны тоогоор 4 сая мод тарьж, ойн зурвас байгуулах санаачилга гаргажээ.