БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Орхон аймгийн Нэгдүгээр сургуулийн хичээлийн II байрын барилгын явцыг шалгалаа. 50 жилийн түүхтэй нэгдүгээр сургуульд өнөөдрийн байдлаар 2700 хүүхэд суралцаж байна. Сургуулийн барилга муудаж, хүрэлцээ, багтаамжгүй болсон учир шинэ барилгын ажлыг 2016 оноос эхлүүлсэн. Барилгын ажил удаашралтай, чанар муу байгаа учир барилгын чанарт анхаарч ажиллахыг дэд сайд Г.Ганбаяр сануулсан гэнэ. Мөн тэрбээр Орхон аймагт ажиллах үеэрээ цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, багш нарын компьютерын асуудлыг шийдвэрлэсэн байна.