Дорноговь аймагт есдүгээр сарын 18-28-ны өдрүүдэд 20.00-06.00 цагийн хооронд явган зорчигч болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байв. Цар тахалтай холбогдуулан арав хоногийн хугацаанд тогтоосон энэхүү хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр цуцалжээ. Улмаар сумын орох гарах хөдөлгөөнийг нээсэн бөгөөд байнгын оршин суух хаягтаа Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг ПГУ шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх аж. Хязгаарлалт тогтоосон хугацаанд тус сум дахь цагдаагийн газраас эргүүлийн 511 байршилд 985 алба хаагч ажиллаж 799 хүн, 705 тээврийн хэрэгслийг шалгаж 25 зөрчлийг илрүүлж ажилласан байна. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил их гарчээ.
Гэхдээ аймгаас гарахад ямар нэг шинжилгээ бичиг баримт шаардахгүй гаргаж байгаа ч буцаад ороход нь заавал зөвшөөрөл авч оруулж буйг эх сурвалж хэллээ.