Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, Цагаан голын 30 метр урт төмөрбетон гүүр, 6.3 км хайрган хучилттай авто замын барилгыг 2021 оны есдүгээр сарын 24-нд ашиглалтад хүлээн авчээ.
Төмөр бетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг “ГБЭТ” ХХК боловсруулсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын баг ажилласан байна.
Зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг 2019-2021 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж, гүйцэтгэгч байгууллага 8.6 тэрбум төгрөгийн өртгөөр гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан талаар албаныхан мэдээллээ.