УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных өчигдөр /2021.09.22./ Хөх хотын төмөр замын орлогч дарга Ван Бинтэй яаралтай цахим уулзалт хийжээ. Улмаар Монгол Улсад нэн шаардлагатай байгаа шатахууны ачилтыг хийж эхлүүлэх, түргэвчлэх талаар хүсэлт тавьж дэмжлэг хүсэв. Хөх хотын төмөр зам туслахаа илэрхийлж шатахуун нийлүүлэгчтэй хоногийн ачилтын хуваарийг тохиролцон ачилтыг яаралтай эхлүүлж шатахуун ачсан цувааг эхний ээлжинд Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгч байхаар боллоо.