ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойр орчинд ажилладаг хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тэрбээр тусгаарлалтын дэглэмд орсон хэмээн Засгийн газрын гишүүд болон “Нэгдсэн Орос” намын удирдлагатай уулзах үеэрээ мэдэгдэв.
"Миний ойр орчинд хэд хэдэн хүн өвдөж, эдгээр ажилтнуудын нэг нь надтай ойрхон тулж ажилладаг тул би Тажикстанд хийх аяллаа хойшлуулах шаардлагатай болсон. Тэр ажилтан дархлаажуулалтад хамрагдсан байсан ч эсрэг биетийн үзүүлэлт нь унаад байсан тул гурав дахь тунгаа хийлгэсэн юм. Арай оройтсон бололтой. Вакцин хийлгэснээсээ хойш гурав хоногийн дараа өвдсөн "гэж төрийн тэргүүн тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ тэрбээр вакцин хийлгэсний дараа өөрийнх нь эсрэг биетийн үзүүлэлт нь өндөр байгаа гэдгээ тэмдэглэв. "Бодит амьдрал дээр тэрхүү үзүүлэлт хэрхэхийг харцгаая. Бүх зүйл зохих ёсны дагуу болж, “Sputnik V” вакцин бодит амьдрал дээр “Ковид-19”-ээс хамгаалах өндөр үзүүлэлтүүдийг үнэхээр харуулна гэдэгт найдаж байна" гэж тэрбээр хэлжээ.
Путин өнгөрсөн хавар “Sputnik V” вакцин хийлгэсэн юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песковын мэдэгдсэнээр тусгаарлалтын дэглэм ерөнхийлөгчийн ажлын хувиар урьдын адил эрчимтэй байхад саад болохгүй.