Наймдугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 242 дахь өдөр бөгөөд он дуусахад 123 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2848.00, зарах нь 2851.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рублийн ханш авах нь 38.80, зарах нь 39.20, юанийн авах ханш 440.00, зарах нь 440.80, вон авах нь 2.43, зарах нь 2.45 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Түлэнхийн төвийг яаралтай Ковидын эмнэлгээр нээлгэх ажлын явц болон төсвийн задаргаа зөрүүтэй зарцуулалтыг дэлгэнэ. Мөн газраас нь дээрэмдсэн ХХК-ийн талаар мэдээлэл өгнө.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт Баянзүрх 18 хороо 84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон гараашийг буулгана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Олон улсын салан тусгаарлах өдөр өнөөдөр тохиож байна.
- 1994 оны энэ өдөр Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Kwon So-hyun мэндэлж байжээ.
- 1994 Хойд солонгсоын дуучин Heo Young-ji мэндэлжээ.
- 2007 оны энэ өдөр Английн сэтгүүлч, зохиолч Michael Jackson мэндэлжээ.
- 2007 оны энэ өдөр Америкийн улс төрийн зүтгэлтэн Charles Vaniк мэндэлжээ.