Коронавируст халдварын улмаас ЭЕШ-д оролцоогүй 170 шалгуулагч байна
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Нийт 40 420 шалгуулагч бүртгүүлсний 36783 нь шалгалтад оролцсон бол 170 нь коронавируст халдвараар өвчилсний улмаас ороогүй гэнэ. Эдгээр шалгуулагчдаас есдүгээр сарын 02-05-ны хооронд шалгалт авна. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэхийг судалж, төлөвлөж байгаа талаар БШУЯ-аас мэдээллээ.
Их, дээд сургууль, коллежид элсэлчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог дараах байдлаар тогтоож өгсөн. Тодруулбал,
- Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480
- Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410
- Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй болсон.