Хонконг нь гадаад орнуудын хориг арга хэмжээний хариуд БНХАУ-ын гаргасан шинэ хуулийг тэр дор нь хэрэгжүүлэх, засаг захиргааны онцгой статус, бодит байдлыг харгалзан өөртөө тохируулан өөрчилж болохыг “South China morning post” сонинд бичжээ. Ийм уриалгыг Хонконгийн хэд хэдэн бизнес удирдагч болон шинжээч эрх баригчдадаа гаргасан байна. Ингэснээр тус бүс нутагт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг хил дамнасан компаниудын эрх ашиг эрсдэлд орохгүй, олон улсын ажил хэрэг, санхүүгийн төв гэсэн нэр хүндээ алдахгүй байх боломжтой аж. Үүний тулд Бээжингээс гаргасан шийдвэрийг Хонконгийн хуульд нийцүүлж, гадаадын хөрөнгө оруулагчид болон бусад сонирхогч талд тайлбарлах хугацааг эрх баригчдад олгох юм. Энэ сарын 17-20-нд Бээжинд болох Хятадын парламентын Байнгын хорооны хуралдаанаар Хонконг, Макаогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэнэ.