АНУ-ын Калифорни муж улсад гарсан ойн түймэр цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас 112 га талбай хамраад байна. Түймрийн ердөө 35 хувийг цурманд оруулж чадсан гэнэ. Энэ онд тус муж улсад ойн түймрийн 6000 гаруй голомт бүртгэгдэж, үүнд 234.5 га ой, 400 барилга байшин шатжээ. “Mercury news” сонинд бичсэнээс үзвэл хэт халж, хүчтэй салхилахын сацуу чийгшил 10 хувьд хүрэхгүй байгаа нь түймэр тархахад хүргэж байна. Түймрийн утаа тус муж улсын томоохон хотуудын нэг Сан-Францискод хүрч, эрх баригчид нь агаарын чанар эрс муудахыг анхааруулж буй гэнэ. 5000 гал сөнөөгч түймэртэй тэмцэж байгаа аж.