Францын санаачилгаар зохион байгуулсан олон улсын цахим хуралд оролцогчид Ливаны эдийн засгийг сэргээхэд 370 сая ам.долларын тусламж үзүүлэхээр амлажээ. Ливаны Бейрут хотын боомтод өнгөрсөн оны наймдугаар сард хүчтэй дэлбэрэлт болсны улмаас олон мянган байшин барилга нурж, 218 хүн амиа алдаж, 6500 иргэн шархдаж, 300 мянга гаруй оршин суугч нь орох оронгүй болсон юм. Хандивлагч орнуудын мэдээлснээр Ливан улс Олон улсын валютын сангийн зээлийн тусгай эрхийн хүрээд 900 сая ам.доллар авах боломжтой аж. Хуралд оролцогчид Бейрутийг шинэчлэл яаралтай хийхийн тулд Сайд нарын танхимаа нэн даруй эмхлэн байгуулахыг уриалав.