Баянгол дүүргийн I хорооны нутаг, Нарны гүүрний зүүн доод талд Төрийн банкны машин шатаж байна гэсэн дуудлага цагдаа, онцгойгийнхонд иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах 10 дугаар ангиас бүрэлдэхүүн очиж, үзлэг шалгалт хийсэн байна. Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад "Төрийн банкны эзэмшлийн "Land Prado-70" автомашины урд хөдөлгүүрийн хэсэгт гал гарсан. Зам тээврийн осол болоогүй. Хэргийг шалгаж байна" гэлээ. Мөн шинжээчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Азаар хэн нэгэн шатаж, гэмтээгүй аж.