Афганистанд үүрэг гүйцэтгэж буй шийдвэртэй дэмжлэг ажиллагааны хойд бүсийн командлагчаас захидал иржээ. Командлагч, бригадын генерал Анцгар Маэйр Монголд хаягласан захидалдаа "Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа дуусгавар болох цаг хугацаа дөхсөн энэ үед Афганистан Улсын хойд бүсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэсэнд туйлын их талархаж байгаагаа танд мэдэгдэж буйг минь хүлээн авна уу.Миний бие Афганистан дахь “Сургах-зөвлөх-туслах командлал буюу TAAC“-ыг 2020 оны наймдугаар сараас хойш удирдаж байна. Уг командлалыг удирдсан цагаас хойш Монгол цэргүүдийг бодитоор нь, дэргэдээс нь харах боломж олдсон бөгөөд таны цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна.Танай цэргийн алба хаагчид Мармал баазын фронтын шугамд ажиллаж, үндсэн шалган нэвтрүүлэх хаалгыг хамгаалах үүрэг хүлээн, хариуцлагыг бүрэн ухамсарлан алба хааж байсан. Таны цэргүүд манай командлалын бие бүрэлдэхүүн дундаас үнэхээр мэргэжлийн ур чадвар, байлдааны бэлэн байдлыг хангах болон тухайн оногдсон үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг байдлаараа хамгийн шилдэг нь байж, өндөр жишиг тогтоож чадсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн улсын болон Зэвсэгт хүчнийхээ үлгэр жишээ төлөөлөл болж чадсан.Афганистаны Хойд хэсэгт бидний үүрэг гүйцэтгэлтийн нэгэн чухал хэсэг байж чадсан таны болон таны цэргүүдийг хичээл зүтгэл, оролцоог бид өндрөөр үнэлж байна. Цаашид манай хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагаа нь ажиллагааны газар оронд хамтран үүрэг гүйцэтгэж байсантай адил хэмжээнд маш ойр дотно, үнэ цэнэтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хүндэтгэсэн,Командлагч Бригадын генерал Анцгар Маэйр" хэмээх үнэ цэнтэй үгүүдийг бичжээ.