Налайх дүүргийн нэгдүгээр хороо Тэрэлжийн замд өчигдөр 21.30 цагийн орчимд суудлын автомашины жолооч нь жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргажээ. Түүгээр үл барам “Тэрэлж” супермаркетыг мөргөсөн зам тээврийн осол гаргаад цагдаа баригджээ. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст жолооны сургалтад суугаагүй, автомашин жолоодох эрхгүй иргэнийг шалгаж эхэлжээ. Уг ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй байна.