Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 446 хүнээр буюу 41.1 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 70 хүнээр буюу 31.4 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 30 хүнээр буюу 30.0 хувиар буурсан байна. Мөн нийт 73 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал бас л 5 хүн буюу 7.4 хувиар буурав. Тэгвэл Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 оны хагас жилд харьяаллын дагуу зөрчлийн 10 993 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 438 шийдвэрийг хянасан байна. 48 хуулийн этгээд, 2840 хүнд торгох шийтгэл, 8565 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ. Харин Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 252 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 228 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 114 зөрчлийн хэрэгт буюу 50.0 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 59 зөрчлийн хэрэгт буюу 25.6 хувьд нь өөрчлөлт оруулж, 55 зөрчлийн хэрэгт буюу 24.1 хувьд нь хүчингүй болгожээ.