Монгол Улсын Консерваторийн багш нар наадмын дараа хөгжимтэй жагсаал зохион байгуулсан. Тэднийг ковидын нөхцөл байдал хийгээд хөл хорионы төвшин улбар шар зэрэглэлд байхад жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн 150 000 төгрөгөөр торгожээ. Торгуулсан багш нар "Бид торгуулахдаа харамсахгүй байна. Халдвар хамгааллын дүрмээ баримтлаагүй үйл ажиллагаанууд олон олон болж байгааг нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа. Гэсэн ч хэн нэгэнтэй барьцахыг биш хууль ёсны дагуу байхыг эрмэлзэж байна. Хуулийн өмнө бүгд тэгш эрх, үүрэгтэй байхыг эрхэмлэх нь бид бүхний хүсэл эрмэлзэл билээ" хэмээжээ.
Багш нар хөгжимтэй жагсаж, тэмцсэний дараа дараах үр дүн гарчээ.
1. Сургууль төлөөлсөн багш нар сайдтай уулзах асуудлыг сургуулийн ихэнх багш нар, түр хороо мэдээгүй байсныг жагсаж очоод мэдэж, сайдтай тухайн өдрөө уулзаж чадсан.
2. Уулзалтын үр дүнгээс шалтгаалж маргааш өдөр нь хэвлэлийнхэнд мэдээлэл хүргэснээр шудрага бус үйлдлүүд хэрхэн явагдаж байгааг илүү тод олонд хүргэж чадсан
3. Маш зохион байгуулалттай, халдвар хамгааллын дэглэмээ сайн барьсан жагсаал боллоо гэж олон хүнээс сайшаал хүртсэн байна.