Сэв суусан машиныг засаж, янзлаад шинэ хэмээн хэрэглэгчийг төөрөгдүүлэн зардаг этгээдийг илрүүлжээ. Тодорхой хэлбэл, ШӨХТГ-аас төрийн байгууллагуудтай хамтран хил, гаалиар оруулж ирдэг автомашинуудыг шалгаж, хэд хэдэн зөрчил илрүүлсэн аж. Иргэд Монголд явж байгаагүй машин гэхээр нь тойрч харж, унаж үзээд шууд авдаг. Гэхдээ эл үйлдлээсээ өмнө заавал и-баримтаар орж шалгахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна. Зураг дээрх автомашиныг авсан иргэн ШӨХТГ-т гомдол гаргасан гэнэ. Улмаар хуучин машин зарсан этгээдийг олж, хохирлыг барагдуулж, бас торгохоор болжээ. Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдаа хийвэл өндөр торгуультайг хуулийн байгууллага анхааруулж байна.