Улаанбаатар ногоон байгууламжинд энэ онд 11.5 тэрбум төгрөг зарцуулж буйгаа хотын удирдлага хэлж байсан. Өдөрт 400-500 цэцэрлэгч нийслэлд цэцэг тарьж, мод усалж, зүлэгжүүлдэг. Мөн тэдгээрийг ургуулах гэж халуун халж, хүйтэнд хөрж, өглөөнөөс орой хүртэл мачийдаг. Харамсалтай нь, өдрийн цагаар хөдөлгөөн оролцох ёсгүй том оврын тээврийн хэрэгслүүд дээрх цэцэрлэгч нарын хайрлаж, арчилдаг ногоон зүлэг, цэцгийг хайр найргүй дайрч өнгөрсөн тохиолдол гарлаа. Дээрх хэргийг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, хариуцлага тооцоосой гэх олон зуун хүсэлт манай редакцын цахим хаягаар ирсээр байна. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газраас дээрх хоёр жолоочид хариуцлага тооцжээ.
https://www.facebook.com/www.unuudur.mn/videos/568785674532096