Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрынхан энэ сарын 20-21-нд шилжих шөнө Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн эд анги болох нүүрсэн яндан хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Ченжүүд гэмт хэргийн замаар орж ирсэн эд зүйлийг ашиг олох зорилгоор бусдад зарж борлуулдаг байснаа хүлээсэн бололтой. Автомашины эд анги хулгайлсан этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д зааснаар “240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хариуцлага тооцдог аж.