Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Чулуут” гэдэг газар “Петровис” ХХК-ийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг энэ оны 07.21-ний өдрийн 08:50 цагт албаныхан хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.