Өчигдөр 07.00 цагт Туркийн Анатальяа чиглэлд ниссэн Аеро Монголиа компанийн нисэх онгоц Оросын Челябинскийн нисэх буудалд газарджээ. Улмаар шатахуун хийж байх үед нь нисэх буудлын шаттай машин арын хэсгийг мөргөсөний улмаас 12 см орчим цууралт үүссэн тул аюулгүй байдлын үүднээс цаашаа нисэх боломжгүй болсон гэнэ. Тус онгоцонд зорчиж явсан 140 гаруй зорчигч ямарч үйлчилгээ байхгүй хуучин нисэх буудалд бүтэн өдрийн турш холбогдох байгууллагуудын мэдээллийг хүлээж, арга ядацгаасан гэнэ. Ковидтой холбоотойгоор нисэх буудлынхан иргэдийг хүлээлгийн танхимаас хааш нь ч гаргахгүй байгаа гэнэ.