Жолооч нарыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагийн менежментийн дагуу осол их гардаг цэгүүдэд 111 цэгт цагдаагийн алба хаагчид 24 цагаар хяналт шалгалт хийн ажиллаж буй. Улмаар орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж, олон цагаар автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд бүс тэнцүүлэгч өгч, жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, санамж зөвлөмж өгчээ.
2021 оны долдугаар сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаныхан жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Нийслэлд 12 хүн, Орон нутагт 1 хүн гэмтэж 4 хүн амь хохирсноос 2 нь хүүхэд байна.
Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд
- Автомашин явган зорчигч мөргөсөн- 4
- Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
- Зорчигч гэмтсэн-7
Орон нутагт
- Автомашин онхолдох-2
- Хөдөлгөөн эхлэхдээ-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 167 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА