Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын эрэгт 12 хүн зугаалж байснаас нэг нь живсэн тухай дуудлагыг Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ сарын 17-нд хүлээж авсан байна. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат иргэн, 42 настай “Б” нь Тэрхийн цагаан нууранд живсэн тул албаныхан эрэн хайх ажиллагааг эхлүүлж, энэ сарын 18-нд цогцсыг нь нуурын баруун хойд эргээс олж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн гэнэ. Зун цагт гол, усны осол нэмэгддэг тул иргэд амарч, зугаалахдаа болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.