Прокурорын байгууллагаас хүүхэд хохирсон хэргийн тоо судалгааг гаргажээ. Судалгаагаар он гарсаар хүүхэд хохирсон хэргийн 20.6 хувь нь “Хүчиндэх”, 16.7 хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 4.4 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг байсан аж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг 51 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 39.2 хувь нь “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 23.5 хувь “Хүүхдийг хаях, төөрүүлэх тэнүүчлэлд хүргэх”, 19.6 хувь нь “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх” гэмт хэрэг байв. Үүнээс 19 хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.