2021 оны долдугаар сарын 5-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд
2021.07.06-ны өдрийн 05:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монгол улсын гудамжны замд жийп автомашины жолооч гэрлийн шон мөргөж жолооч зорчигч 2 хүн гэмтсэн.
2021.07.06-ны өдрийн 17:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Тасганы замд том оврын автомашины жолооч нь суудлын 11 автомашин мөргөсөн осол гарч, ослын улмаас жолооч гэмтсэн.
2021.07.06-ны өдрийн 20:30 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, зорчигч гэмтсэн.
Орон нутагт
2021.07.06-ны өдрийн 15:00 цагийн орчим Говьсүмбэр аймаг Шивээговь сумын нутагт бага оврын ачааны автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021.07.06-ны өдрийн 18:00 цагийн орчим Дорноговь аймаг Хатанбулаг сумын нутагт уаз фургон маркийн автомашин онхолдож, зорчигч 5 сартай нярайн амь хохирсон.
2021.07.06-ны өдрийн 22:00 цагийн орчим Дорнод аймаг Хэрлэн сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
2021.07.06-ны шөнийн 03:30 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт Lexus маркийн автомашин Приус маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас жолооч гэмтсэн.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суусан 56 иргэнийг саатуулж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эх сурвалж: ТЦА