Замын-Үүдэд хууль, хяналтын байгууллагынхан хяналт шалгалт хийж, ажлаа муу хийсэн болоод авлига, хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудыг "ниргэж" байна. Тодорхой хэлбэл, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос яллагдагчаар татлаа. Албаа өгч, авлигын хэргээр шалгуулж буй дарга нарын нэрсийг танилцуулж байна. Тэд Эрээнээс орж буй том оврын тэрэгүүдийн жолооч нарыг оочер дайруулан нэвтрүүлж, шан харамж авсан хэрэгт холбогдсон гэнэ. Энд нэр дурдагдаагүй өөр хүмүүсийг ч шалгаж аж. Х.Нямбаатар сайд хэлэхдээ "Замын-Үүдэд бугласан мафитай Засгийн газар бүх чадлаараа тэмцэнэ гэдгээ надаар дамжуулан уламжилж байна" гэсэн юм.
Прокурорын зөвшөөрлөөр таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагчаар татан шалгаж буй хүмүүсийн нэрс
-Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг саатуулан шалгаж,
-Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 ангийн захирагч Б.Нямбат
-Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 ангийн харьяа Авто замын шалган нэвтрүүлэх завтавын дарга Б.Баттүшиг
-Замын-Үүд сум дахь Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х.Уранбаяр
-Замын-Үүд сум дахь Авто тээврийн төвийн дарга А.Хатансайхан
-Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын ахлах мэргэжилтэн С.Саруул нарыг дуудаж мэдүүлэг, байцаалт авсан байна.