Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумд ажиллаж, тус сумын төрийн албаныхны хүнд суртал гаргадгийг зогсоож, хээл хахуулийн хэргийг нь шалгаж буйгаа мэдэгдсэн.
Үүнээс гадна сумын гаалийн байгууллагынхныг бүхэлд нь сэлгэн ажиллуулах болсноо танилцууллаа. Мөн АТҮТ-ын ажилтнуудын дийлэнхийг нь, хилийн мэргэжлийн хяналтынхны 30 хувийг, хил хамгаалах 0108 дугаар ангийн удирдлагыг солихоор болжээ.
Ингэснээр Замын-Үүд дэх ачаа тээврийн гацаа, саатал арилж, хилээр орж гарах урсгал, барааны эргэлт сайжирна хэмээн сайд Х.Нямбаатар хэлсэн.