Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, коронавирус цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминал байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Мөн Замын-Үүд, Гашуун сухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах юм.