Монголын жүдо бөхийн холбооноос Токиогийн олимпын наадамд оролцох, эрх авсан тамирчдыг өчигдөр албан ёсоор зарлалаа.
* Эмэгтэйчүүд
48 кг-ын жинд М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 78 кг-д О.Мөнхцэцэг
* Эрэгтэйчүүд
60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81кг-д Саиед Моллаей, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Гавьяат тамирчин Л.Отгонбаатар +100 кг-д Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар
тус тус зодоглох нь. Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан холимог багийн барилдаанд үндэсний шигшээ багийн тамирчид багаараа оролцоно. Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг олон улсын зэрэглэлтэй шүүгч Т.Энхцэцэг дэнслэх юм.
Бэлтгэсэн : Г.Батцэцэг