Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Гэрэгэ Киоск”-оос шүүхэд гаргах нэхэмжлэл болон хүсэлтийн загварыг бэлэн хэвлэн авах боломжийг бүрдүүлжээ. Тодорхой хэлбэл, иргэн шүүхэд өргөдөл, гомдол гаргах боломжийг автоматаар бүрдүүлж буй үйл явдал юм. Өмнө нь нэхэмжлэх хүсэлтээ бичиж чадахгүй иргэд өмгөөлөгчид төлбөр төлж бичүүлдэг байсан. Харин “Гэрэгэ Киоск”-ын үйлчилгээ нэвтрүүлснээр шүүхийн үүдэнд байрлах киоск төхөөрөмж дээр хувийн мэдээллүүдээ оруулаад бэлэн нэхэмжлэх, хүсэлтийн 14 загвараас сонголт хийж ашиглах боломж бүрдэж буй. Иргэд дээр дурдсан боломжийг маргаашнаас ашиглаж эхлэх юм.