ЗХЖШ-ын даргын тушаалаар Цэргийн хүрээ, хотхоны цэргийн цагдаагийн салбарыг байгуулж, бие бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж эхлээд удаагүй байна. Үүнтэй холбогдуулан шинээр томилогдсон Цэргийн хүрээ, хотхоны цэргийн цагдаагийн бүрэлдэхүүнтэй ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтэс, цэргийн цагдаагийн дарга, хурандаа Д.Адъяабазар, цэргийн цагдаа хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Аваадорж нар цахимаар хуралдлаа. Хурлаар хурандаа Д.Адъяабазар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бие бүрэлдэхүүнд Цэргийн нийтлэг дүрмийг мөрдүүлэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд цэргийн цагдаа нарын үүрэг их гэдгийг онцлоод БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын зүгээс итгэл хүлээлгэж буйг уламжиллаа. Мөн үүрэг гүйцэтгэлтийн онцлог, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын удирдлагатай хэрхэн хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн юм.