Дуу хөгжим хүмүүст эергээр нөлөөлдгийг олон эрдэмтэн, судлаач нотолсон. Харин АНУ-ын эрдэмтэн, доктор Жейкоб Жоли тус сэдвийг илүү гүнзгий судлахаар шийджээ. Тэрбээр хүнд аз жаргал мэдрүүлдэг дууны чадамжийг үнэлэх томьёо зохиосон байна. Үүнд дууны эерэг үг, хөг эгшиг буюу мажор ба минор, хэмнэл (минутад дор хаяж 150 удаагийн цохилттой байх) гэх мэт шалгуур хамаарах аж. Тэрбээр уг шалгууртаа нийцсэн 10 уран бүтээлийг нэрлэсэн байна. Тус жагсаалтыг “Queen” хамтлагийн “Don’t stop me now” тэргүүлсэн бол “Abba”-гийн “Dancing queen”, “The beach boys”-ын “Good vibrations”, “Bonjovi” хамтлагийн “Livin ‘on a prayer” зэрэг дуу багтжээ.
Бэлтгэсэн: А.Тайшир