Монголын "Эмнести Интернэшнл" байгууллага жил бүр хүмүүст үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх боломж олгох, тэдний бүтээлч санаачлагыг дэмжих зорилгоор ФУТБОЛКНЫ ӨДРИЙГ зохион байгуулдаг. Энэ өдөр байгууллага, анги хамт олон, хувь хүмүүс хүний эрхийн талаар бусдад хэлэхийг хүссэн үг болон үзэл бодлоо үгээр, зургаар футболкон дээр илэрхийлэн өмсөж оролцдог билээ. Өнөө жилийн Футболкны өдрийг “ЭРХЭЭРЭЭ ГАНГАРЪЯ” уриатай цахим орчинд зохион байгуулах аж. Тавдугаар арын 28 буюу ирэх баасан гарагт болох уг өдөрлөгийн зорилго нь хүний эрхийг хамгаалагчдыг идэвхжүүлэх, эв санааны нэгдлийг цахим орчинд өрнүүлэх, хүний эрхийг хамгаалагчдыг таниулах юм.
Тухайн өдрийг угтан "Ярьдаг Футболк" уралдаан зарласан байна. Уралдаанд оролоцогч хүний эрхийн агуулгатай өөрийн футболкыг урлаж, бичлэг хийх шаардлагатай аж. Бичлэгээ tergel.youth@gmail.com мэйл хаяг руу энэ сарын 26-наас өмнө илгээгээрэй. Ингээд хамгийн шинэлэг, бүтээлч загвар, хамгийн оновчтой уриалга, утга, агуулга, хамгийн бүтээлч гэр бүл номинацыг шалгаруулах аж.