Монгол Улсад Хууль зүйн албыг үүсгэн байгуулсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойн хүрээнд хүүрнэл зохиолын уралдааныг зохион байгуулсан билээ. Уралдаан жил гаруй хугацаанд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа.
Уралдаанд 10 уран бүтээлчийн 9 тууж, 2 роман, нийт 11 уран бүтээл ирүүлснээс Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Батжаргалын “Өр төлөөс”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Монгол Улсын төлөө зүтгэе”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, хүүхдийн зохиолч, яруу найрагч Г.Ганболдын “Хүрээ аллага” туужууд эхний 3 байранд, романы төрөлд нэг, хоёрдугаар байр тодроогүй ба гуравдугаар байранд залуу зохиолч Х.Буянбатын “Бидний амар тайван амьдрал” роман тус тус шалгарсан.
Дээрх уралдаанд амжилттай оролцож, бүтээл нь шалгарсан зохиолчдод шагналаа гарджээ.
Уралдааны шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Ү.Хүрэлбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр нар ажилласан байна. Мөн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг сонсдог ном болгон гаргаж, нийтийн хүртээл болгохыг онцолсон юм.