АНУ-ын Чикаго хотод 18-21 настай эгч, дүү хоёр дэлгүүрт амны хаалтгүй оруулахгүй гэсэн хамгаалагчийг 21 удаа хутгалж, бүрэлгэсэн хэрэг гарчээ. Жессика, Жайла Хилл нар хамгаалалтын албаны ажилтнуудтай маргалдаж, амны хаалт, ариутгагч бодис хэрэглэхээс татгалзсан аж. Тэднийг нэг хамгаалагч эрэгтэй цохисон нь ийм хариу үйлдэл хийхэд нөлөөлсөн гэж өмгөөлөгч нь ярьжээ. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн боловч хагалгааны үеэр нас барсан гэнэ. Эл хэргийг шүүх хурал ирэх сарын 4-нд болох юм байна.