Америкийн Бостон хотод хүүхэд асрагчаар ажиллаж байсан Стефани Лак хэмээх эмэгтэйг цагдаа нар гэрээс нь баривчилж, нэгжлэг хийхэд зөөврийн компьютерт нь бага насны хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийг нь нотлох 100 орчим бичлэг, зураг байжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд хүүхдийн хүчирхийллийн талаар мөн ярилцаж байгаа бичлэг байсан аж. Түүний буруутай үйлдлийг Сураггүй алга болсон хүүхдүүдийн үндэсний төвийнхөн илрүүлж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Тус төвийнхний цуглуулсан материалуудаас үзэхэд, тэр эмэгтэйн хохирогчид нь 3-5 настай охид. Хүүхэд асрагчаар ажиллахдаа тэрбээр багачуудын зургийг нүцгэн болон янз бүрээр суулгаж, хэвтүүлж байгаад авдаг байжээ. Одоогоор ил гараагүй хохирогч хэд байгаа нь тодорхой бус гэдгийг цагдаагийнхан мэдээлэв. Лакийг хүүхэдтэй холбоотой ямар нэгэн ажил, үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, 5000 долларын барьцаатай шоронгоос түр суллаад байгаа гэнэ. Эл хэргийг шүүх хурал энэ сарын 25-нд товлогджээ.