Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ оны мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ жил 24 сая эх мал төллөхөөс одоогоор 65.4 хувь нь төллөөд байгаа аж. Улсын хэмжээнд 16.7 сая төл хүлээн авч, 16.1 сая нь хэвийн бойжиж, бойжилт 96.6 хувьтай үргэлжилж буй гэнэ.
Мөн цаг агаарын гамшигт үзэгдлээс үүдэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймагт 1.2 сая мал хорогдсон нь малын зүй бус хорогдлын 86.6 хувийг эзэлжээ.