БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн мэндэлсэн өдөрт зориулсан кино наадам эхэллээ. 10 хоног үргэлжлэх уг арга хэмжээний үеэр тус улсын түүхийг харуулсан уран сайхны, баримтат кинонуудыг Пхеньян болон бусад томоохон хотын кинотеатруудад үзүүлэх юм. Мөн их удирдагчийн дурсгалд зориулсан урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй аж.