Чехийн нийслэл Прагад цагны үзэсгэлэн нээгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. “Цаг үйлдвэрлэх урлаг” нэртэй эл үзэсгэлэн анх удаа зохиогдож байгаа юм. Энд хамгийн эртний, үнэтэй, түүхийн дурсгалтай хана, ширээ, бугуйн 6000 мянга гаруй цагийг олонд танилцуулж байна.
Гуравдугаар сарын 29 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд сансрын нисгэгч Алексей Архипович Леоновын бугуйн цаг, Дэлхийн I, II дайныг “туулсан” ханын цаг, мөн 90 мянган долларын үнэтэй “Rolex Paul Newman Daytona” цаг тавигдсан аж.