Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэх газар өчигдөр 08.36 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 08.41 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн гэнэ. Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учруулаагүй хэмээн мэдээлжээ.