Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өчигдөр тохиож, “Нэг өрх-нэг мод” аяныг улс даяар зохион байгуулсан. Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Гэрэл сэтгэмж" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран аймгийн төв зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд 300 гаруй шилмүүст модыг тарьж суулгалаа. Шилмүүст нь 15-28 метр хүртэл өндөр ургадаг мод юм.
Мөн энэ өдөр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ангийн албан тушаалын байрны эргэн тойронд мод тарилаа. “Нэг өрх-нэг мод” аянд алба хаагчид 50 гаруй мод тарьж, эко орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсон юм.
- Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг.
- Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50 хувьөвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг.
- Модны навч нүүрс хүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулдаг. ,
- Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Мод нь хөрс хамгаалдаг байна.