Нобелийн шагналт зохиолч Иво Андричийн “Дрин дэх гүүр” романаар найруулагч Эмир Кустурица кино хийж байгаа аж. Осман гүрний үеэс дэлхийн I дайн хүртэлх хугацаанд Боснийн Вишеград хотын оршин суугчид хэрхэн амьдарч байсан тухай өгүүлсэн энэ зохиолыг дэлгэцэнд буулгахыг Сербийн Засгийн газар дэмжиж байгаа гэнэ. Хүмүүсийн аж амьдралыг харуулсан хо шин, эмгэнэлт киногоороо нэрд гарсан Эмир Кустурица кино урлагийн шинэ төрөлд ийнхүү хүчээ сорьж байна.